Хайрламаар байна, чангаас чанга тэвэрмээр байна
Уруулыг чинь үнсмээр байна, улам илүү хайрламаар байна
Харамламаар байна, хэнд ч чамайг өгмөөргүй байна
Бүхий л өдөржин хамт баймаар байна, бүр илүү хайрламаар байна
Өвдөөд байна ш дээ, шаналсан зүрх
Өнгөрөөд байна ш дээ, цаг хугацаа
Уйлаад байна ш дээ, ганц сэтгэл
Урсаад байна ш дээ, хайрын нулимс
Уйлаад л, дуулаад л, хорвоогийн хугацаа өнгөрөөд л…
Бодоод л, хийгээд л, нас бие гүйцээд л…
Өөрөөс чинь ондоог хайрлаж чадахгүй
Өнө мөнхөд чамайг л хайрламаар байна
Засваргүй, завдалгүй сэтгэлийн өчил.
Бодолгүй, нухалгүй бичсэн үгс.
Амьдралын минь 2 минут.
Хайрын минь нэг л хэсэг